• Төслийн зээл

    Баянгол дүүрэгт оршин суудаг ядуу болон бага орлоготой өрх, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор олгох зээл.

  • ВИП зээл

    Зээл хүсэгч нь ББСБ-с 3-с доошгүй удаа, нийлбэр дүнгээр 12 сараас доошгүй хугацаанд зээл авч байсан, зээлийн түүх сайн, санхүүгийн сахилга баттай, нийт оруулсан хүүгийн болон бусад орлого нь ББСБ-д тодорхой ашиг авчирсан зэрэг нөхцөлүүдийг хангасан зээл.

  • Бизнесийн зээл

    Бизнес эрхлэгч иргэн, ААН-н бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө худалдан авах зэрэг хөрөнгө оруулалт хийхэд санхүүжилт олгох зээл.

  • Шуурхай зээл

    Иргэн, ААН-н үнэт эдлэл,автомашиныг хадгалах нөхцөлтэй барьцаалан тэдний санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор шуурхай шийдвэрлэн олгох зээл.

  • Өрхийн зээл

    Бизнесийн болон цалингийн тогтмол орлоготой зээл хүсэгч иргэний өөрийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээнд тулгуурлан хувийн хэрэглээг санхүүжүүлэхэд зориулан олгогдох зээл.

  • Дэвжих зээл

    “Мишээл групп” ХХК-д павильон түрээслэгч мөн “Гранд плаза”-д павильон өмчлөгч иргэн, ААН-д олгох зээл.

Валют арилжаа

Харилцагч таны хэрэгцээнд зориулж USD, EUR, RUB, CNY, KRW зэрэг олон улсын зах зээл дээр чөлөөтэй хөрвөх боломжтой валютын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна захиалгат валют арилжааг арилжааны банкуудаар дамжуулан Монгол банктай своп хэлцэл хийх замаар албан байгууллага, иргэдийн хооронд ам.доллар, юаниар хийж байна.

Санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Банк, санхүү, хуулийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнээс бүрдсэн манай хамт олон санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр иргэд хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, санхүүгийн шинжилгээ судалгаа хийж, дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Мэдээ, мэдээлэл