“Чоно Финанс ББСБ” ХХК-н харилцагчиддаа үзүүлж буй валют арилжааны үйлчилгээний гол зорилго нь үйлчлүүлэгчдийн валютын эрэлт, нийлүүлэлтийг зах зээлийн хамгийн боломжит ханшаар түргэн, шуурхай хангах явдал юм.

Бид таны хэрэгцээнд зориулж USD, EUR, RUB, CNY зэрэг олон улсын зах зээл дээр чөлөөтэй хөрвөх боломжтой 4 валютын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэж байна.

Мөн валютын арилжааны дүнгээс хамааруулан томоохон харилцагчид болон тогтмол, идэвхитэй арилжаа хийдэг харилцагч нартаа тухайн ханшин дээр хөнгөлөлт үзүүлэн, арилжааны гүйлгээтэй холбогдох бусад боломжуудыг олгохын зэрэгцээ дотоодын болон олон улсын зах зээлийн талаарх мэдээллээр тогтмол ханган ажилладаг.