ЛХАГВАСҮРЭНГИЙН НЯМСҮРЭН /Хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал /MBA, CPA, CPTA/

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!

 “Чоно Финанс ББСБ” ХХК нь 2012 оны 04-р сарын 04-ны өдөр 2 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 06-р сарын 20-ны өдрийн 196-р тогтоолоор олгосон зээлийн болон гадаад валют арилжааны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Улмаар 2012-2017 онуудад харилцагчиддаа зориулан ВИП, бизнесийн, шуурхай, хэрэглээний, төслийн ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ санхүүгийн зах зээлд нийлүүлж 1,300 гаруй иргэд, аж ахуйн нэгжид 8.9 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээ үзүүлэн, салбартаа өөрийн гэсэн үйлчилгээний БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ бий болгоод байна.

Бид харилцагчдынхаа өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн, тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгаж, олсон ололт амжилтаа улам бататгаж, цаашид санхүүгийн цогц үйлчилгээг орчин үеийн шийдэл бүхий хамгийн хялбар аргаар шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажиллаж буй нийт харилцагчид болон бидний үйл ажиллагааг байнга дэмжин, итгэл хүлээлгэж буй эрхэм үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, бизнесийн түншүүд, нийт группын хамт олондоо талархал илэрхийлье.

Үнэ цэнэт үнэнч харилцагч таны санхүүгийн амжилтын төлөө бид тантай ямагт хамт байх болно. Та бүхний өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

МАНАЙ ХАМТ ОЛОН