“Чоно финанс ББСБ” ХХК нь бизнесийн үйл ажиллагагаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчирдаггүй, мөн хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа нээлттэй ил тодоор явуулан баялгийг бүтээн бий болгож, өөрийн үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэхийн хамтаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөнд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн билээ.“Чоно финанс ББСБ” ХХК нь бизнесийн үйл ажиллагагаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчирдаггүй, мөн хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа нээлттэй ил тодоор явуулан баялгийг бүтээн бий болгож, өөрийн үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэхийн хамтаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөнд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн билээ.

Байгууллагын хэрэгжүүлсэн санал санаачлагуудыг дурьдвал:

Хувь хүний хөгжлийн чиглэлээр:

Компани нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэх, хувь хүний нийгэмд үнэлэгдэх үнэ цэнийг өсгөхөд ихээхэн анхаарч ажиллахын зэрэгцээ ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн болон бусад чиглэлээр сургалт, семинарт үр дүнтэй, тогтмол хамруулсаар ирсэн юм.

Мөн “Эрүүл биед саруул ухаан” аяны хүрээнд жил бүр компанийн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны нөхөрсөг, багийн уур амьсгалыг бэхжүүлэх үүднээс спорт зааланд сард тогтмол 4-5 удаа хичээллэж, группийн болон дотоод тэмцээн уралдааныг жилд 2-3 удаа зохион байгуулдаг.

Боловсролыг дэмжих чиглэлээр:

Бид Монгол Улсын нийгэм, соёл болон эдийн засгийн ирээдүйн хөгжилд өндөр ур чадвартай, боловсролтой залуус чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэгийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш боловсролыг дэмжин ажиллаж байна.

  • МУИС-ийн шилдэг оюутнуудын дунд “БИЧИЛ БИЗНЕСИЙН ТӨСӨЛ” сэдэвт уралдаан зохион байгуулж 1-р байр эзэлсэн /МУИС-ЭЗС-ын 3-р курсын/ оюутан Б.Баасансүрэнд өөрийн компаний нэрэмжит тэтгэлэг олгов.
  • Нийслэлийн СБД-ийн 45-р дунд сургуулийн ахмад багш Б.Цэцэгмаагийн хүүхдийн төлөвшил, хөгжилд зориулсан ном хэвлүүлэх ажилд хувь нэмэр болгон буцалтгүй тусламж үзүүлэв.
  • СЭЗДСургуулийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн залуу багш Г.Билэгээг цаашид Монгол улсын боловсролын салбарт оруулах хувь нэмрийг нь дэмжиж компанийн нэрэмжит шагналаар шагнав.
  • ТИНЗ нийгэмлэгийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан тус нийгэмлэгийн багш Ц.Болормаа, багш Г.Хишигзул нарын Монгол улсын боловсролын болон татварын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж компанийн нэрэмжит шагналаар тус тус шагнав.

Хүрээлэн буй орчины чиглэлээр:

Хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь одоо цагт тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг бөгөөд бид үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд хүрээлэн буй орчинд үзүүлж буй үр нөлөөг анхаарч үзэн, тусгай бодлого боловсруулан ажиллаж байна.

  • Зээлийн судалгаа: Зээлийн судалгаа шинжилгээ хийх явцад тусгайлан анхаарч үздэг зүйл нь тухайн бизнесийн байгаль орчинд үзүүлэх нөлөө бөгөөд бид байгаль орчинд хор хөнөөлтэй бизнесийн төслийг санхүүжүүлэхгүй, мөн зээлийн бодлогоороо дамжуулан эрчим хүчний хэмнэлттэй бизнес болоод байгаль орчинд тустай үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
  • 2013-2015 онуудад байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг ААН байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг  дэмжин нийт 1,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нийгмийн сайн сайхны төлөө” уриан дор   “Чоно групп-Цөлжилтийн эсрэг” аяныг зохион байгуулан Төв аймгийн Эрдэнэ суманд “ХҮН БҮР 1 МОД” тарих төсөлд  амжилттай оролцож, 3 жилийн турш хэрэгжүүлж байна.

Спорт, урлаг соёлыг дэмжих чиглэлээр:

Монголын соёл урлагийн боловсролыг дэмжих, түүнийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

  • Шилдэг уран бүтээлч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” бүрэн хэмжээний уран сайхны киноны Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцов.
  • Мөн уран бүтээлчийн “Цасан ширхэг” аудио номыг хэвлүүлэх ажлыг ивээн тэтгэв.
  • Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ОХУ-н Санкт-Петербург хотод уламжлал болгон зохиогддог Ус Цаг Уурын Их Сургуулийн нэрэмжит ГИДРОМЕТ-2014 сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх 4-р тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцов.

Буцалтгүй тусламж

  • Ховд аймгийн өндөр настан Ж.Бямбасүрэн, Сэлэнгэ аймгийн өндөр настан Хишигээ нарт буцалтгүй тусламж үзүүлэв.
  • Өндөр настан Баясгаланд эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэв.
  • Нийслэлийн тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аудио ном хандивлав.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Батгэрэлд буцалтгүй тусламж үзүүлэв.