Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 1,510.9 хүрээд буй нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

Салбарын нийт хөрөнгө өнгөрөгч улиралд 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулбал 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Актив хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл, олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.


Бусад нийтлэлүүд