УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Нөхцөл байдал улам амаргүй болж байна. Дэлхий дахинд тархаж байгаа цар хүрээ, хурд улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд нийт 3 сая 64 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байна. Манай хойд хөршид нийт халдвар авсан хүний тоо 87147 болж өдөрт 6198-р нэмэгдсэн байна. АНУ, БНХАУ, Энэтхэг8 БНСУ зэрэг манай улстай ойр харилцдаг улсуудын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 38 болсон байна. Халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр шинжилгээ сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч буй тохиолдол гарч байна. 14 хоногийн дараа шинжилгээ авахад эерэг гарч байгаа нь вирус хэрхэн хурдан хувьсаж өөрчлөгдөж байгааг харж болно.

Шадар сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс өнөөдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдаж байна. 

Эх сурвалж: http://gogo.mn/r/y6xle


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.


Бусад нийтлэлүүд