"Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөнийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнөөр дампуурлын эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, дампуурлын хэргийг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлууд, дампуурлын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, олон улсын чиг хандлага мөн хөрш орнуудын туршлага зэргийн талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж харилцан санал солилцсон.

Тус зөвлөгөөнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтунгалаг, Монгол банкны хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн М.Нинжбадгар, Монгол банкны ХШГ-ын мэргэжилтэн Л.Эвшинхорлоо, мөн ОУСК, Зүүн Ази номхон далайн бүс нутгийн Санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн дарга Жинчанг Лай, ОУСК, Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчинг сайжруулах төслийн зөвлөх Фарид Анвари, БНСУ-ын Дээд шүүхийн шүүгч О Бюунг Хи нар илтгэл тавьсан юм.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.


Бусад нийтлэлүүд