Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төв, Чоно финанс ББСБ хамтран 2017 оны 10 сарын 12 өдөр  Баянгол дүүргийн 16-р хорооны Иргэний танхимд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгжид сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар төсөл бичих аргачлал, зээл авахад тавигдах шаардлага, зээлийн бичиг баримт бүрдүүлэх, зээл олгох үе шат, анхаарах зүйл, тулгамдаж буй асуудал мөн зээлийн батлан даалтын сангийн боломж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн гэрчилгээ авах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сургалтанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 20 гаруй хүмүүс ирж мэдээлэл авсан юм.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.


Бусад нийтлэлүүд